Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн хурал 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээр болов. Уг хурлаар ажил олгогч болон салбар зөвлөлийн хамтран боловсруулсан “Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтыг хэлэлцэж, Үндэсний зөвлөлийн тогтоолыг баталлаа. Уг жагсаалтад техник мэргэжлийн боловсролын багш, усан замын тээврийн хэрэгслийн жолооч (завьчин) гэх мэт нийт 10 гаруй ажил, мэргэжилийн лавлахыг шинээр орууллаа.
МБС-ын Yндэсний зөвлөл нь мэргэжлийн боловсрол, сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоог хангасан орон тооны бус мэргэжлийн боловсрол, сургалтын дээд удирдлагыг хэрэгжүүлдэг байгууллага бөгөөд зөвлөлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд ахалж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон хувийн хэвшлийн төлөөлөл зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг байна.