Усан замын тээврийн тухай хууль болон Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 119 дүгээр тушаалаар баталсан “Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын хэрэгжилтийг хангах зорилгоор усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тооллогыг жил бүр зохион байгуулж байгаа болно.
ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанаас 2020 оны техникийн хяналтын үзлэг, тооллогыг 2020 оны 06 дугаар сарын 25-наас эхлэн дараах хуваарийн дагуу явуулахаар төлөвлөөд байна. Үүнд:
Усан замын тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, тооллогод:
Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдахаас өмнө усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч солигдсон өөрчлөгдсөн бол гэрчилгээнд шилжилт хөдөлгөөний тэмдэглэлийг заавал хийлгэсэн байна.
Техникийн хяналтын үзлэгт орохдоо дараах баримт бичгийг бүрдүүлэх:
Байгууллагын нэр: Монгол Улсын Далайн захиргаа
Харилцагч банкны нэр: Төрийн банк
Данс: 106000028307
Гүйлгээний утга: Өмчлөгч, эзэмшигчийн нэр усан замын тээврийн хэрэгслийн улсын дугаар
Жишээ нь: Б.Дорж М185ХӨ
Уг техникийн хяналтын үзлэгийн үед усан замын тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, хөдөлгүүрийн дугаар, төрөл, зориулалт зэргийг усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээний мэдээлэлтэй тулгаж үзэх бөгөөд усан замын тээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардагдах нэмэлт хэрэгслийн /аврах хантааз, галын хор, ослын дохио, уяа оосор, эмийн сан г.м./ бүрдэл, ашиглалтын шаардлага зэргийг шалгана.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны 51-261489, 70134802 утсаар холбогдож авна уу.
Жич: Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг нөхөж явуулах боломжгүй тул дурдсан хугацаанд усан замын тээврийн хэрэгслээ бүрэн хамруулахыг анхааруулж байна.