Далайн тээвэр, боомтын үйл ажиллагаа сэдэвт E.TR 449 сонгон суралцах хичээлийг зааж, салбарын боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллав.

Монгол Улсын Далайн захиргаа нь ШУТИС-ийн Механик тээврийн сургуультай байгуулсан Хамтын ажиллагааны тухай Санамж бичгийн хүрээнд тээврийн салбарт бэлтгэгдэж буй боловсон хүчнийг чадавхижуулах, далайн тээвэр, логистикийн үйл ажиллагаатай холбоотой мэдлэг, мэдээллийг оюутан залууст эзэмшүүлэх зорилгоор Е.ТR 449 Сонгон суралцах хичээлийн хөтөлбөрийг хамтран боловсруулж сургалтыг зохион байгуулж байна.

2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын хувьд хичээлийг зөвхөн цахим орчинд явуулах шаардлага тулгарсантай холбоотойгоор нийт 16 цагийн лекцийн материалыг боловсруулан ШУТИС-ийн цахим холбоосоор байршуулсан ба  холбогдох семинар, бие даалт, дадлагыг  цахим орчинд явуулж энэ хаврын хичээлийн хөтөлбөрийг зааж дуусгав.

Цахимаар хичээл заах давуу тал нь оюутнууд интернет орчинтой газарт байгаа тохиолдолд багшийн бэлтгэсэн лекцийг татан авах, боломжтой цагтаа дахин унших, өгөгдсөн сэдвийн хүрээнд семинарын даалгаврыг гүйцэтгэн багшийн цахим шууданд илгээх, мөн нийгмийн сүлжээнд зориуд шинээр нээсэн ангийн групп ашиглан чөлөөтэй харилцах, саналаа солилцох боломжтой болсон ба  шаардлагатай тохиолдолд багштай шууд утсаар холбогдон хичээлтэй холбоотой мэдээлэл авах боломжоор хангагдаж байна.

 “Далайн тээвэр, боомтын үйл ажиллагаа” Сонгон суралцах хичээлийг 2018-2019 оны хичээлийн жилд 11 оюутан сонгож суралцсан бол 2019-2020 оны хичээлийн жилд 26 болж нэмэгдсэн нь далайн тээврийн салбарыг оюутан залуучууд сонирхож эхлэх болсонтой холбоотой.    

                                               

2020.05.25

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ