Дэлхий даяар тархсан короновирусын цар тахлын нөлөөгөөр дэлхий нийтээрээ хөл хорионд орсноос шалтгаалан бид бүгд ажиллаж амьдрах цоо шинэ арга замыг эрэлхийлэх шаардлагатай болоод байна.
Энэхүү үүссэн нөхцөл байдал нь ихэнх далайчдад төсөөлөхийн аргагүй хүнд хэцүү нөхцөл байдлыг үүсгэж байна.
Дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг ханган, дэлхийн хүн амд туслахын тулд ажиллаж буй далайчдад тулгарч буй саад бэрхшээлийн талаар далайчдаасаа сонсоод сэтгэл зүрх минь маш их хөдөлж байна. Ихэнх далайчид маань бие болон сэтгэлийн хүчийг сорьсон хүнд хэцүү цаг үеийг туулж байна.
Далайн тээврийн зах зээлд тулгамдаад байгаа хөлөг онгоцны багийг солих, бэртэж гэмтсэн болон өвдсөн далайчдад эмнэлгийн тусламж үзүүлэх, хөлөг онгоцноос буух зөвшөөрөл олгох, хөлөг онгоцонд ажиллах багийг бүрдүүлэх, далайчдыг гэрт нь буцаах зэрэг асуудлууд миний санааг маш их зовоож байна.
ОУДБ-д ажиллаж байгаа бид та бүхэнд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг ойлгож байна. Бүх далайчдадаа хандаж хэлэхэд: Бид та бүхнийг сонсож байна.
ОУДБ-ын хувьд хөдөлмөрийн холбоод, далайчдын нийгмийн хамгааллын байгууллагууд, хөлөг онгоцны эзэмшигчид, Засгийн газрууд, НҮБ-ын агентлагууд мөн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран асуудлын шийдлийг олохын тулд байнгын холбоотой ажиллаж байна. ОУДБ-д ажиллаж байгаа манай багийн гишүүд асуудал бүрийг хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд тасралтгүй ажилласаар ирсэн.
Далайчдаа чухал ажиллах хүчин гэдгийг ухамсарлаж, гэрээнд заасанд хугацаанд гэртээ харих, гэр бүлдээ очих боломжоор нь хангахын тулд бичиг баримт бүрдүүлэлттэй холбоотойгоор үүссэн ямар нэгэн хүндрэл бэрхшээлийг арилгах, аяллын хоригийг цуцлахыг шаардсан захиаг миний бие нийт гишүүн орнуудад хандаж явуулаад байна.
Хүндэт далайчид аа, мөр зэрэгцэн хамтран ажиллаж байгаа нөхөд өө, дэлхий нийтийн энэхүү тэмцэлд та бид тэргүүн эгнээнд зогсож байгаа билээ.
Таны хийж гүйцэтгэж байгаа ажил болон таны байгаа нөхцөл байдал нэн чухал юм шүү.
Хямралын энэ цаг үед та бүхэнд эрүүл энх, сайхан бүхнийг хүсье.
Та ганцаараа биш, Та орхигдоогүй гэдгээ санаарай.
Хүчтэй байгаарай !
Олон Улсын Далайн Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга КИТАК ЛИМ
2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр