Дэлхийд нэртэй эрдэмтэн профессор П.К.Мукержийг урьж авчран лекц, семинар зохион байгуулав

    Далайд гарцгүй орнуудын дийлэнх нь хөгжиж буй орнууд тэр дундаа ядуу буурай орнууд байгаа юм. Эдгээр орнуудын гол хүндрэл бэрхшээл нь өргөн хэрэглээний барааг импортоор авч хэрэглэхэд далайд гарцтай орнуудаас илүү өндөр өртгөөр авдагт орших ба энэ нь ард иргэдийн худалдан авах чадвар, улмаар амьдралын чанарт муугаар нөлөөлдөг байна.

Олон Улсын эрх зүйн баримт бичгүүд болон ихэнх улсуудын хүлээн зөвшөөрч нэгдэж орсон Олон Улсын гэрээ хэлэлцээрт тусгагдсан “Далайд гарцгүй орнуудын эрх, тэдэнд үзүүлэх таатай нөхцөл”-ийг бодит амьдралд хэрхэн нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, цаашид ямар байдлаар хөгжүүлэхийг урьдчилсан байдлаар тоймлон авч үзэх, дүгнэх, гаргалгаа хийхийг эрдэмтэд оролдсоор ирсэн.

Бид Монгол Улсад анх удаа далайн салбарын хууль эрх зүйн орчин болон далайд гарцгүй оронд олгогдсон эрх, үүрэг, тэдгээрийг хэрхэн ашиглах нөөц боломжийн талаар зөвлөгөө авахаар дэлхийд нэртэй эрдэмтэн профессор П.К.Мукержийг урьж авчирч арга хэмжээ зохион байгуулав.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ