МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
МОНГОЛ УЛСЫН ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗУУЧЛАХ АГЕНТЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Сонгон шалгаруулалт зарласан огноо: |
2020 оны 02 дугаар сарын 18 |
Сонгон шалгаруулалтын баримт, бичиг хүлээн авах эцсийн хугацаа: |
2020 оны 03 дугаар сарын 20 |
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа нь Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг явуулдаг төрийн байгууллага юм.
Монгол Улсын Далайн захиргаа нь хөлөг онгоцны бүртгэлийг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд зуучлах үүрэг бүхий агентын сонгон шалгаруулалт зарлаж байна.
Агент нь Монгол Улсын Далайн захиргаатай гэрээ байгуулсны дагуу Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоцоо бүртгүүлэх хүсэлтэй хөлөг онгоц эзэмшигч, менежер болон операторуудад бүртгэлийн үйл ажиллагааг сурталчлах, мэдээллээр хангах Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд зуучлах үйл ажиллагаа эрхлэх болно.
Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээд нь Хүснэгт 1-т заасан шаардлагуудыг хангасан байна.
Хүснэгт 1
№ |
Бүртгэлийн агентын сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдэд тавигдах шаардлага |
|
1 |
Хуулийн этгээдийн чадавхид тавигдах шаардлага |
|
2 |
Үйл ажиллагааны хувьд тавигдах шаардлага |
|
3 |
Санхүүгийн чадавхид тавигдах шаардлага |
Хуулийн этгээд бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд бүртгэлийн үйл ажиллагааг тогтвортой явуулах чадвартайг нотлох дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
|
4 |
Бусад шаардлага |
|
Дээрх шаардлагуудыг хангасан хуулийн этгээд дараах баримт, бичгийг ирүүлнэ. Үүнд:
Дээр дурдсан баримт, бичгийг дугтуйнд хийж битүүмжлэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА:
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо
Ж. Самбуугийн гудамж-11
Засгийн газрын XI байр,
Монгол Улсын Далайн захиргаа
VI давхар, 612 тоот
Утас: (+976) 70114802, (+976) 51 261489
Факс: (+976) 11 310642
Цахим шуудан: info@monmarad.gov.mn
Жич: Баримт бичгийн бүрдэл дутуу бол материалыг хүлээн аваагүйд тооцох болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах албан тушаалтнуудтай холбогдоно уу:
Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн: Ч.Болор-Эрдэнэ
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн: С.Наранцэцэг
Утас: (+976) 11 310642, (+976) 51 261489
Цахим шуудан: info@monmarad.gov.mn
Ажлын цагийн хуваарь:
Даваа-Баасан |
Цайны цаг |
08:30- 17:30 |
12:30-13.30 |