Хуурай боомтын талаарх харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэв

        Монгол Улс өнөөдрийн байдлаар хуурай боомт байгуулж амжаагүй байгаа бөгөөд зарим хүмүүс далайд гарцгүй оронд байгаа хилийн боомтыг хуурай боомт гэж нэрлэдэг хэмээн ойлгож, ийм байдлаар тайлбарлаж байгаа нь буруу ойлголт юм.

        Монгол Улс “Хуурай боомтын тухай” Засгийн газар хооондын хэлэлцээрийг 2013 оны 05 сарын 01-ний өдөр баталж, 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэсэн байна. 

        Гадаад харилцааны яамны Олон Улсын гэрээ эрх зүйн газрын Хилийн хэлтэс энэхүү олон улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газрын өмнөөс хариуцан ажиллаж байгаа бөгөөд Гадаад харилцааны сайдаар ахлуулсан Үндэсний хороо ажиллаж байна.

        Хуурай боомт нь эх газрын гүнд байгуулсан далайн боомтын үргэлжлэл бөгөөд үүнийг далайд гарцгүй орнууд өөрийн нутаг дэвсгэр дээр хэрхэн байгуулах тухай ямар нэгэн заавар, зөвлөмж одоогоор гараагүй байгаа ба улс орон бүр өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төрөл бүрийн хувилбараар хэрэгжүүлж байгаа тухай Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын илтгэлд тусгагдсан байна.

        Далайн захиргааны зүгээс далайд гарцгүй бусад улс орнуудын гадаад худалдаа, тээвэр логистикийн үйл ажиллагааг анхааралтай ажиглах замаар Монгол Улсад хэрэгжүүлж болох дэвшилтэт санаа, санаачлага, туршлагыг судлах ажлыг жил бүрийн үр дүнгийн гэрээнд тусган ажилладаг билээ.

        Далайн захиргааны даргын Зам, тээврийн хөгжлийн сайдтай байгуулсан 2019 оны үр дүнгийн гэрээнд Монгол Улсын нэгдэж орсон “Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээр”, “Хуурай боомтын тухай” хэлэлцээрийг тээвэр, логистикийн салбарын үйл ажиллагааг хөнгөвчлөхөд хэрхэн оновчтой хэрэгжүүлж болох талаар багц судалгаа гүйцэтгэхээр тусгагдсаныг амжилттай гүйцэтгэв.

        Хуурай боомттой холбоотой судалгаанд бусад далайд гарцгүй орнууд ямар байдлаар хуурай боомтыг ашиглаж байгаа, Монгол Улсад үүнийг хэрхэн нутагшуулж болох тухай хувилбарыг санал хэлбэрээр боловсруулсан ба Зам тээврийн хөгжлийн яам болон бусад бодлого гаргагч байгууллагад бичгээр хүргүүлэв.  

 

        Зураг дээр: Итали Улсын Генуя боомтын үргэлжлэл болох Ривалта Скривиа хуурай боомтыг харуулав.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ