Судлаач оюутан сонгон шалгаруулах тухай

        Бүгд Найрамдах Солонгос Улсын “Мокпо үндэсний далайн тээврийн их сургуульд” (МҮДТИС) 2020 оны хавар эхлэх магистрын тэтгэлэгт хөтөлбөрт судлаач оюутан сонгон шалгаруулж авна.

Суралцах чиглэл:        Далайн шинжлэх ухааны магистр /MSc/

Сонгон шалгаруулах оюутны тоо: 2

Тэтгэлэгийн хэмжээ:  1.000.000 вон - 1.200.000 вон  /сургалтын төлбөр+амьжиргааны тэтгэлэг/

Тавигдах шаардлага:

  1. Дараах чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн байх:
  • Физик
  • Механик инженер
  • Материал судлалын шинжлэх ухаан
  • Хөлөг онгоцны угсралт
  • Хими
  • Сансрын инженерчлэл /aeronautical engineering/
  • Химийн инженер
  • Барилгын инженер
  • Цахилгааны инженер
  • Цөмийн инженер гэх мэт
  • Компьютерийн шинжлэх ухаан

 

  1. Олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалт /IELTS/ 7 оноотой байх

Бүрдүүлэх материал: 

  • Тэтгэлэг хүсэгчийн товч намтар /CV/
  • Мэргэжлийн дипломын хуулбар англи хэл дээрх орчуулгын хамт
  • Англи хэлний түвшин тогтоох шалгалтын онооны хуулбар
  • Профессор багшийн тодорхойлох захидал /3 багшаас авах/

Материал хүлээн авах хаяг:     shkim@mmu.ac.kr

                                                       narantsetseg@monmarad.gov.mn

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Сонгон шалгаруулалт: Шаардлага хангасан оюутнууд МҮДТИС-ийн профессор багштай “Skype” сүлжээгээр холбогдож ярилцлага хийнэ.                                    

        Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой нэмэлт мэдээллийг https://professorkim.wixsite.com/kshlab холбоосноос сонирхоно уу.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ