Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулагдлаа

        Зам, тээврийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооноос 2019 онд баталсан төлөвлөгөөний дагуу яамны харьяа байгууллага, аж ахуйн нэгж, /ажил олгогч/,  мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэл /ажилтны төлөөлөл/ зэрэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий албан тушаалтнуудын дунд туршлага солилцох, мэдлэг хуваалцах арга хэмжээг дараах байдлаар зохион байгууллаа. Үүнд:

-“Улаанбаатар төмөр зам” ХНН - 04 дүгээр сард;

- Иргэний нисэхийн ерөнхий газар - 06 дугаар сард;

- Автотээврийн үндэсний төв - 09 дүгээр сард;

- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дээр - 10 дугаар  сард 

        Өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-нд  “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, Далайн захиргаатай хамтран Авто зам, усан замын салбарын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж буй ажлаа тус тус танилцуулж, туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулж байна.

        Энэхүү арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа аж ахуйн нэгж,  байгууллагын төлөөлөл 50 гаруй хүн оролцож харилцан санал солилцон, ажлын туршлагаасаа танилцуулж, зөвлөлдөж байна.

        Зам, тээврийн салбарт  дээрх чиглэлээр хэрэгжиж байгаа арга хэмжээний үр дүн, түүний явцыг харахад сайн туршлагыг нэвтрүүлэх, мэдлэг мэдээллээ нээлттэй, чөлөөтэй солилцох, тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, алдаа, дутагдалдаа дүн шинжилгээ хийх,  2020 онд хийх арга хэмжээгээ төлөвлөх зэрэг ажлуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

        Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журам, стандартын хэрэгжилт хангалтгүй, тухайн байгууллага өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөж ажилладаггүй, дадал хэвшил болгоогүй, осол зөрчлийг нуун дарагдуулах зэрэг зөрчил байсаар байгаа тул цаашид зам, тээврийн салбарын хэмжээнд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ