Монголын Тээвэр зуучлагчдын Нэгдсэн холбооны төлөөлөл болох аж ахуйн нэгжүүдийн захирлуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

        Монгол Улсын Далайн захиргаа нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол улсын тээвэр логистикийн салбарт ажиллаж буй төрийн бус байгууллага болох Монголын Тээвэр зуучлагчдын Нэгдсэн холбоо (МТЗНХ)-той 2018 онд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан билээ. Тус Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэн, хөрш орнуудаар дамжуулан тээвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, тэдгээрийг Олон улсын гэрээ хэлэлцээр, конвенц болон Засгийн газар хоорондын хоёр талт хэлэлцээрүүдийн хүрээнд шийдвэрлэхэд чиглэгдсэн сургалт, танилцуулга, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллаж байна.

        Өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус холбооны гишүүн байгууллагуудын удирдлагатай уулзаж Дэлхийн Худалдааны Байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн нэгдүгээр хэсгийн 12 зүйл заалтыг нэг бүрчлэн танилцуулсан ба Импортоор оруулж буй бараа бүтээгдэхүүнд БНХАУ-ын талаас ногдуулж буй татвар хураамж, хяналт шалгалтын талаар хэлэлцэв.

        Хэлэлцүүлэгт  дараах тээвэр зуучийн компанийн захирлууд, МТЗНХ-ны нарийн бичгийн дарга болон Далайн захиргааны холбогдох мэргэжилтнүүд оролцов. Үүнд:

1.

“Азийн зам” ХХК

Ерөнхий захирал

П.Солонго

2.

“АСW транс” ХХК

Ерөнхий захирал

Х.Дэлгэрцэцэг

3.

“Монложистик Ворлдвайд” ХХК

Ерөнхий захирал

Б.Тэлэнгид

4.

“Нью Ложистикс” ХХК

Ерөнхий захирал

Г.Оргил

5.

“Илинкс экспресс” ХХК

Ерөнхий захирал

И.Шатархүү

6.

“Аноджин” ХХК

Ерөнхий Захирал

А.Энхмандах

7.

“Эс Би Ложистикс” ХХК-ийн

Ерөнхий Захирал

Б.Соронзонбаатар

8.

МТЗНХ

Нарийн бичгийн дарга

Б.Золзаяа

9.

Далайн захиргаа

Ахлах мэргэжилтэн

Б.Мөнхбат

10.

Далайн захиргаа

Мэргэжилтэн

Д.Байгалмаа

 

        Хэлэлцүүлгийн үеэр Азийн хөгжлийн банкнаас 2018 онд гаргасан “Монгол Улсын тээвэр, логистикийн салбарын хөгжлийн тухай” судалгаанд тусгагдсан асуудлуудыг PPT хэлбэрээр бэлтгэн танилцуулсан ба энэхүү судалгаанд тусгагдаагүй боловч танилцуулгад зайлшгүй оруулах асуудлууд, үнэ төлбөртэй холбоотой зөрүүтэй томьёоллыг тодруулан холбогдох баримтыг Далайн захиргаанд ирүүлэхийг хүслээ.

 

МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА

2019.10.24

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ