Монгол Улсын Далайн захиргаа Гадаад харилцааны яамны хилийн хэлтэстэй хамтран ажиллахаар боллоо.

        ЗТХЯ-ны харьяа Монгол Улсын Далайн захиргаанаас Монгол Улсын экспорт импортын бараа бүтээгдэхүүний тээвэр логистикийн асуудлыг хөнгөвчлөх үйл ажиллагааг олон улсын гэрээ хэлэлцээр, хууль эрх зүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох судалгаа хийж, гарц хайн ажиллаж байна.

        Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар Монгол Улсад импортлон авчирч буй бараа бүтээгдэхүүнд эзлэх тээвэр логистикийн зардал нэгж бүтээгдэхүүний үнийн дүнгийн 30-аас багагүй хувийг эзэлж байгааг тогтоожээ. Энэ нь далайд гарцтай орон буюу дэлхийн жишигтэй харьцуулахад бараг 3 дахин өндөр байгаа юм.

        Иймд, юуны түрүүнд Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээ конвенцуудын хэрэгжилтийг хангаж ажиллах, улмаар бүс нутгийн болон хөрш орнуудтай тодорхой асуудлаар нягт хамтран ажиллах шаардлагатай байна.

        Монгол Улс 2016 онд нэгдэж орсон Хуурай боомтын тухай Олон улсын хэлэлцээрийн шаардлагыг хэрэгжүүлэн ажиллах зорилгоор холбогдох судалгаа хийх, хуурай боомтыг амжилттай хөгжүүлж буй бусад улсын туршлагыг газар дээр нь судлан нутагшуулах ажлыг эрчимжүүлэх бодит шаардлага тулгарч байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Далайн захиргаа Гадаад Харилцааны Яамны Хилийн хэлтэстэй хамтран ажиллахаар болов.

 

 

 

 

Зураг дээр: баруун гар талаас ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд,

Далайн захиргааны ахлах мэргэжилтэн Б.Мөнхбат нар

              2019.10.21

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ