Төрийн албаны зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд сэтгүүлчид болон төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нарт зориулсан “Төрийн албаны шинэтгэл, хэвлэлийн мэдээллийн оролцоо” сэдэвт сургалтад Далайн захиргааны төлөөлөл оролцлоо.
Энэ оны 9 дүгээр сарын 30-нд зохион байгуулсан энэхүү сургалтаар “Төрийн албаны шинэтгэлийн бодлого, сэтгүүлчдийн оролцоо” /Төрийн албаны зөвлөлийн гишүүн, доктор, профессор Д.Зүмбэрэллхам/, “Хэвлэл мэдээллийн шинэ эрин үе дэх төрийн чадавх” / Сингапурын Үндэсний их сургуулийн Төрийн бодлогын сургуулийн дэд профессор Жэймс Крабтрий / сэдэвт илтгэлүүд тавигдаж хэлэлцүүлэг боллоо.
Сургалтад оролцогчид Монгол Улсын хөгжил дэвшилд сэтгүүлчдийн оролцоо юу байх мөн мэдээллийн шинэ эрин үед төрд тулгамдаж буй асуудлууд, төрийн чадавхын талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.