Азийн орнуудын эмэгтэй далайчдын бага хуралд оролцов

        Малайз Улсын Куала Лумпур хотноо 2019 оны 4 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан WIMA Asia буюу Азийн орнуудын эмэгтэй далайчдын нийгэмлэгийн ээлжит хуралдаанд Далайн захиргааны мэргэжилтэн Д.Байгалмаа, Д.Жаргалцэцэг нар амжилттай оролцоод ирэв.

        Олон улсын далайн байгууллагаас Малайз Улсын Засгийн газартай хамтран далайн тээврийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд 23 орны 100 гаруй далайчин бүсгүйчүүд оролцон НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, туршлага солилцжээ.

        Хурлыг зохион байгуулж буй Малайзийн талын хүсэлтээр манай байгууллагын мэргэжилтэн Д.Байгалмаа Далайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог хангах нь сэдэвт илтгэлийг  англи хэл дээр тавьж хэлэлцүүлэг өрнүүлж ажиллав.

        Малайз улсад энэ сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү бага хурлаас гарах шийдвэрийг 2019.04.11-ний өдөр хуралдсан WIMA Asia байгууллагын удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлав. Ингэснээр нийт гишүүн орнууд, ирэх хоёр жилийн хугацаанд, тухайн шийдвэрийг  дор бүрнээ хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээв.

 

2019.04.17

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ