Монгол Улсын Далайн захиргаанаас дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Ажлын байрны нэр:

  • Нярав

 Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэл, эдийн засагч, бизнесийн удирдлагын мэргэжлээр бакалавр эсхүл магистрын зэрэгтэй байх /санхүүгийн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно/
  • Төрийн байгууллагад 1-ээс дээш жил ажилласан байх
  • Баримт бичиг боловсруулах, тайлагнах чадвартай
  • Харилцааны соёл, төрийн албаны ёс зүйтэй, идэвхи санаачлагатай, багаар ажиллах чадвартай байх
  • Санхүү, бүртгэлийн программ болон Компьютерийн үндсэн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Хөдөө, орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх
  • Англи, орос хэлний мэдлэгтэй бол давуу тал болно

Ажлын байрны үндсэн чиг үүрэг:

  • Байгууллагын хөгжлийн хэтийн төлөв, төсвийн төсөл таамаглал боловсруулж батлуулах, түүнийг зарцуулах, тайлагнах, хяналт тавих ажлыг хууль, эрх зүйн хүрээнд хийж гүйцэтгэх.

 

  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Төсвийн тухай хуулийн дагуу Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандартын шаардлагыг хангаж, байгууллагын санхүү, бүртгэлийг тусгай программаар хийж, хагас жил, жилийн эцэст санхүүгийн тайлан, мэдээг гаргаж, хуулинд заасан хугацаанд нь тайлагнах. 

 

  • Орлого, зарлагын тооцоог холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй болон ажиллагсадтай хийж, тооцоо нийлэн өр авлага үүсгэхгүй, мөнгөн хөрөнгө, материалын зарцуулалтын тайлан гаргах, өмчийн ашиглалт хамгаалалтанд хяналт тавьж ажиллах. 

 

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /А1 маягт/
  • Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

 

Материал хүлээн авах:

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 09.30-17.00 цагийн хооронд материалыг хүлээж авна.

 

Ярилцлага болох огноо, газар:

2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Далайн захиргааны 601 тоот өрөөнд.

 

Хаяг:

Монгол Улсын Далайн захиргааны Захиргаа, удирдлагын хэлтэс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байр, 6 давхарт 612 тоот өрөө.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ