Хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Далайн захиргаа болон Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Механик тээврийн сургуулийн хооронд хамтран ажиллах тухай Санамж бичгийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгууллаа. Талууд Санамж бичгийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахаар болов. Үүнд:

  • “Далайн тээвэр, боомтын үйл ажиллагаа” сэдэвт E.TR 449 код бүхий сонгон суралцах хичээлийн хөтөлбөрийг боловсруулан оюутнуудад лекц, семинар хэлбэрээр эзэмшүүлэх.
  • Төгсөх курсийн зарим оюутнуудын дипломын ажлыг удирдан оюутнуудад практик мэдээлэл олгож салбарт гарч ажиллахад бэлтгэх.
  • Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих замаар далайн тээврийн салбарын өнөөгийн чиг хандлага, Монгол Улсын эдийн засагт үзүүлж болох нөлөөлөл, холбогдох үр дагаврыг таниулах.
  • Салбарын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор бусад ангийн хичээл, семинарт зочин илтгэгчээр оролцох гэх мэт.

Тус сургуулийн Тээвэр Логистикийн тэнхимийн төгсөгчид нь Монгол Улсын тээвэр логистикийн салбарт тулгарч буй  хүндрэл бэрхшээлийг судалснаар түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлоход хувь нэмрээ оруулан амжилттай ажиллах боломж бүрдэх юм.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ