Зам, тээврийн хөгжлийн яамнаас Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг 2019 оны 02 дугаар 19-ний өдөр зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яам зэрэг төрийн захиргааны төв байгууллага болон Монголын Далайн нийгэмлэг, Монголын Далайчдын холбоо зэрэг ТББ-ын 20 гаруй төлөөллүүд оролцов.