Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөрийг Зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай

     Далайн захиргаанаас "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөрийг Зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 01-30-ны хугацаанд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-г өрнүүлж, энэ ХАБЭА-н чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан ажиллаж байна. Эдгээр арга хэмжээний хэрэгжилтийн тайланг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд бөгөөд Зам, тээврийн салбарын ХАБЭА-н салбар хорооны даргад хүргүүлж ажилласан болно.

Энэ хүрээнд Далайн захиргааны хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд албан хүсэлт гаргасны дагуу “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт сургалтыг 05 дугаар сарын 16-ны өдөр ажилтнуудад зориулан байгууллага дээрээ зохион байгуулсан.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сургалт, семинарын үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам, осол аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ажилтнаар явуулсан болно.

 

ДАЛАЙН ЗАХИРГАА

 

Шинэ мэдээ

УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ