Бүс нутгийн семинарт оролцсон тухай
Монгол Улс хэдийгээр Эргийн буюу боомт улс (Coastal or Port state) биш боловч Далабааны эзэн улс (Flag state) болохын хувьд тус семинарт уригдаж оролцсон ба Монгол Улсын далайн салбарын бодлого, Далайн захиргааны үйл ажиллагааны талаар товч танилцуулан Монголын далбаатай хөлөг онгоцыг эзэмшлийн хэлбэрээр харуулсан хүснэгт график, үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийг харуулсан илтгэл, презентац тавив.
Тус арга хэмжээнд асуудал хариуцсан хүмүүс эх орноо төлөөлж ирсэн ба зохион байгуулж буй Олон Улсын Далайн байгууллагаас 3, Индонез Улсаас 19, Бруней Даруссалам Улсаас 2, Тимор Лесте 2, Сингапур, Малайз, Филлипин, Монгол, Кампуч, Хятад, Вьетнам, БНСУ, Тайланд, Иран, Мьянмар улсаас тус бүр нэг хүн нийт 40 гаруй мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцож санал бодлоо солилцов.