Аюулгүй ажиллагааны олон улсын менежментийг хэрэгжүүлэх талаархи бүс нутгийн семинарт оролцлоо

     ОУДБ, Сингапур улсын хамтын ажиллагааны хөтөлбөр, Сингапур улсын Далайн тээврийн академи зэрэг байгууллагуудаас хамтран Аюулгүй ажиллагааны олон улсын менежментийг хэрэгжүүлэх талаархи бүс нутгийн хэмжээний сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 05-09 өдрүүдэд Сингапур улсад зохион байгууллаа. Тус сургалтад тус бүс нутгийн 12 орныг төлөөлөн нийт 28 төлөөлөгч оролцсоноос Монгол Улсын Далайн захиргаанаас ахлах мэргэжилтэн Б.Оргил, Далбааны улсын хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтан-Од нар амжилттай оролцлоо.

 

Тус сургалтын гол зорилго, агуулга нь ОУДБ-аас батлан гаргасан Аюулгүй ажиллагааны менежментийн тухай олон улсын код болон түүнээс дагалдан гарсан эрх зүйн актуудын шаардлагуудыг гишүүн орнуудын далайн захиргаа хэрхэн мөрдөж ажиллах, хэрэгжүүлэх талаар сургалт явууллаа. Сургалтаар Аюулгүй ажиллагааны менежментийн тухай олон улсын кодын шаардлагуудыг практик дээр хэрхэн хэрэгжүүлэх талаар зааварчилгааг танилцууллаа.

 

ОУДБ-ын зөвлөхүүд, Сингапур улсын Далайн тээврийн академийн багш сургагч нар сургалтыг зохион байгуулж явууллаа.

 

Сургалтын явцад Сингапур улсын Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болох Американ Бюро Шиппинг (American Bureau of Shipping)  байгууллага дээр очиж Аюулгүй ажиллагааны менежментийн тухай олон улсын кодын дагуу техникийн үзлэг шалгалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар туршлага судалж үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус байгууллага нь дэлхийн 70 гаруй оронд өөрийн 200 гаруй салбараараа дамжуулан хөлөг онгоцны ангилал буюу техникийн үзлэг шалгалтыг хэрэгжүүлж гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг явуулдаг Олон улсын ангилалын нийгэмлэгүүдийн холбооны томоохон гишүүн байгууллагуудын нэг юм.

   

Энэхүү Аюулгүй ажиллагааны менежментийн тухай олон улсын кодыг Монгол Улсын Далайн захиргаа хэрхэн хэрэгжүүлж буй талаар бусад оролцогчдын дунд илтгэл тавьсан бөгөөд бусад орны хэрэгжүүлж буй туршлагаас судаллаа.

 

Мөн сургалтын хугацаанд Аюулгүй ажиллагааны менежментийн тухай олон улсын кодыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аудит хийх онолын болон практик дадлага олгох сургалт явагдлаа.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ