Далбааны эзэн улсын хяналт шалгалт хийлээ

2018 оны 11 дүгээр сарын 12-13 өдрүүдэд Сингапур улсын боомтын бүс нутгийн гадна буюу тус улсын хилийн гаднах OPL (Outside Port Limits) бүс нутагт Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлтэй газрын тоос тээвэрлэгч дараах 3 хөлөг онгоцонд Далбааны улсын хяналт шалгалтыг Хөлөг онгоцны бүртгэл, хяналтын албаны ахлах мэргэжилтэн Б.Оргил, Далбааны улсын хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтан-Од нар хийж гүйцэтгэлээ. Үүнд:

 

 Хөлөг онгоцны нэр

 MORAY

 DRAGON

 NAUTICAL 7

 IMO* дугаар

 9123879

 9075412

 8817760

 Бохир/цэвэр даац

 7463/4680

 7354/3067

 1997/1216

 Үйлдвэрлэгдсэн он

 1996

 1994

 1988

 ХЗБ**

 Сингкласс

 Сингкласс

 Сингкласс

*IMO- Олон улсын далайн байгууллага

**ХЗБ- Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага

 

Хөлөг онгоцонууд дээр гарахын өмнө онгоцны гадаргуугийн байдалд моторт завиар бүтэн тойрч ерөнхий үзлэг хийсэн. Тавцан дээр гарсны дараа хөлөг онгоцны бүртгэлийн болон техникийн гэрчилгээ зэрэг холбогдох баримт бичгүүдийн бүрдлийг шалгав. Олон улсын хөдөлмөрийн конвенцийн дагуу багийн гишүүдийн ажиллаж амьдрах байр, гал тогооны ариун цэвэр зэрэгт ерөнхий үзлэг хийсэн. Мөн хөдөлгүүрийн өрөөний эмх цэгц, цэвэрлэгээний байдлыг шалгаж үзлээ. Хөлгийн удирдлагын цамхаг дахь хөдөлгөөний удирдлагын, холбооны болон осол аваарын үед хэрэглэх хэрэгслүүдийн ажиллагааг үзлээ. Мөн авран хамгаалах хэрэгслийн иж бүрдэл, аврах завьны үйлчилгээ хийх хугацаа зэргийг үзэж шалгалаа. Үзлэг шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг шалгалтын тайланд дурьдаж хөлгийн ахмадад танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Эдгээр хөлөг онгоцууд нь газрын тос хадгалах зориулалтаар далайд аялахгүй байнгын зогсолт хийж байх тул залруулах арга хэмжээ авах талаар хугацаатай үүрэг өглөө. Үзлэг шалгалтын нийт үнэлгээгээр тэдгээр хөлөг онгоцуудад саатуулах үндэслэлтэй ноцтой зөрчил дутагдал илрээгүй.       

 

Илэрсэн зөрчил дутагдлууд:

MORAY хөлөг онгоц

Хөлөг онгоцны гадаргууг будах шаардлагтай.

Аврах завины үйлчилгээ хийх хугацаа 2018 оны 10 сард дууссан.

 

DRAGON хөлөг онгоц

Хөлөг онгоцны тавцан дээр заавал байх зарим бичиг баримт дутуу байсан.

Аврах завины үйлчилгээ хийх хугацаа 2018 оны 9 сард дууссан.

 

NAUTICAL 7 хөлөг онгоц

Хөлөг онгоцны гадаргууг болон хөлгийг бүхэлд нь будах, тавцан дээрх хашлага, хүрээ гэх мэт төмөр хийцүүдэд засвар хийх шаардлагтай. Хөлгийг их засварт оруулах 6 сарын хугацаа өгсөн.

Хөлгийн агааржуулалтын систем бүрэн ажиллагаагүй, хөдөлгүүрийн өрөөний агааржуулалтыг зориулалтын бус аргаар шийдсэн.

Багийн гишүүдийн амралтын өрөө, ариун цэврийн өрөөний нөхцөл байдал хангалттгүй

 

 

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ