ОХУ-ын Адмирал Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургуультай Санамж бичиг байгууллаа

     ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн форумын үеэр буюу 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Далайн захиргаа болон ОХУ-ын Адмирал Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургууль хооронд байгуулах хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр тус сургуулийн захирал С.И.Огай болон Гадаад харилцааны проректор Ю.Г.Журавель нар Монголын талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ОХУ-ын далайн тээврийн салбарын зорилтууд болон гадаад улсын мэргэжилтнүүдийг тус сургуульд бэлтгэх чиглэлээр сүүлийн жилүүдэд хүрсэн амжилтын талаар товч танилцууллаа.

Монгол Улсын Далайн захиргаа болон ОХУ-ын Адмирал Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургуультай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулж байгаадаа баяртай байгаагаа Монгол Улсын Далайн захиргааны дарга С.Түвшинтөр илэрхийлээд Санамж бичигт дурдагдсан чиглэлүүдээр буюу далайн тээврийн салбарын боловсон хүчин бэлтгэх, далбааны улсын хянан шалгагчийг мэргэшүүлэх, далайн салбарт хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх зэргээр хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон. Түүнчлэн тус сургууль дээр зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал, арга хэмжээ, сургалт, семинарын талаарх мэдээллийг Монгол Улсын Далайн захиргаанд цахим шуудангаар ирүүлж, манай багш, мэргэжилтэн, судлаачдыг хамруулахад дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах, хоёр талын гадаад харилцааны ажилтнуудын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах тухай манай саналыг бүрэн дэмжиж ажиллах тухайгаа илэрхийлсэн юм. Ийнхүү Санамж бичигт талууд гарын үсэг зурснаар ёслолын үйл ажиллагаа өндөрлөлөө.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ