Семинар, хэлэлцүүлэг зохион байгууллаа

      Монгол Улсын Далайн захиргаанаас НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвтэй хамтран “ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ САНААЧЛАГА БОЛОН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” сэдэвт семинар, хэлэлцүүлгийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр НҮБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын байранд зохион байгууллаа.

Семинар, хэлэлцүүлэгт Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэс Тавантолгой ХК, Шарын гол ХК, Үндэсний хөгжлийн газар, Гаалийн ерөнхий газар, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо болон тээвэр логистикийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Семинар, хэлэлцүүлгийн гол зорилго нь Монголын тээвэр логистикийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд өдөр тутамд тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаарх тэдний саналыг сонсож, тээвэр логистикийн салбарын олон улсын гэрээ, эрх зүй, төрийн байгууллагуудын хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өгөх байв.

Уг арга хэмжээний үер “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжил, эдийн засгийн байдал болон Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, ач холбогдлын” талаар, Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр болон хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны үйл ажиллагааны” талаар, “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид итгэмжлэл олгох тухай хөтөлбөр, журмын” талаар, “Хөрш орнуудаар дамжин ачаа барааг гуравдагч орнуудад экспортлох” талаар илтгэлүүдийг Далайд гарцгүй хөгжиж орнуудын олон улсын судалгааны төв, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа газар, Гаалийн ерөнхий газар, Далайн захиргаанаас тавьж, хэлэлцүүлсэн.






Шинэ мэдээ

УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ