Хамтран ажиллагч байгууллагын талаарх мэдээ

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв ДГХБО-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн урилгаар 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан Далайд Гарцгүй Хөгжиж байгаа орнуудын 2014-2024 оны Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх НҮБ-ын системийн болон бусад олон улсын байгууллагуудын 7-р зөвлөлдөх уулзалтад болсон байна.

Зөвлөлдөх уулзалтаар Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт болон хэрэгжүүлэлттэй холбоотой саад бэрхшээл, Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн дунд хугацааны хяналтад чиглэсэн засгийн газар хоорондын бэлтгэлийн талаар хэлэлцэв. Оролцогч байгууллагууд дунд хугацааны хяналтын хуралдаануудтхй холбоотой бэлтгэл ажлыг хангах талаар зөвлөлдсөн бөгөөд дунд хугацааны хяналтын үйл ажиллагааны өмнө болон хяналтын үеэр бага хурлын үeэр хийгдэх сэдэвчилсэн арга хэмжээнүүд ба дэд арга хэмжээнүүдийг зохион байгуулах талаар хэлэлцэв.

ДГХБО-ын ОУСТ-ийн гүйцэтгэх захирал Э.Одбаяр тус уулзалтад оролцсоноор НҮБ-ын болон бусад олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж ДГХБО-ын чиглэлээр 2019онд хамтран зохион байгуулах боломжтой үйл ажиллагаануудын талаар санал солилцжээ.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ