Арга хэмжээний төлөвлөгөөг хамтран баталлаа

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаа болон Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо хооронд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан билээ.

 

Энэхүү санамж бичгийн хүрээнд 2018-2019 онд  дараахь ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөгөөнд тусгаад байна. Үүнд:

  • Тээвэр логистикийн салбарт тулгамдаж буй нийтлэг хүндрэл бэрхшээлийг

тодорхойлох, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хамтарсан хурал семинар зохион байгуулах;

  • Салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлж оролцох;
  • Тээвэр, логистикийн салбарт ажиллах мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудад салбарын талаар цогц мэдлэг, боловсрол олгоход чиглэгдсэн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах;
  • Монгол улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх механизмыг боловсронгуй болгоход санал, санаачлага гарган ажиллах;

Талууд улиралд нэг удаа уулзалт зохион байгуулж мэдээлэл солилцон, арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зам, гарсан үр дүнгийн талаар хэлэлцэж ажиллана.

 

Зураг дээр: Баруун гар талаас Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Б.Ганзориг,  Далайн захиргааны Боомт ашиглалт, Далайн тээврийн албаны Ахлах мэргэжилтэн Б.Мөнхбат нар. (2018.09.28-ны өдөр)

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ