МОНГОЛ УЛСЫН ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗУУЧЛАХ АГЕНТЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА      

 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

 

МОНГОЛ УЛСЫН ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗУУЧЛАХ АГЕНТЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

 

Сонгон шалгаруулалт зарласан огноо:

2018 оны 10 дугаар сарын 1

Сонгон шалгаруулалтын баримт, бичиг хүлээн авах эцсийн хугацаа:

2018 оны 10 дугаар сарын 30

 

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа нь Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг явуулдаг төрийн байгууллага юм.

 

Монгол Улсын Далайн захиргаа нь хөлөг онгоцны бүртгэлийг өргөжүүлэх зорилгоор  Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд зуучлах үүрэг бүхий агентын сонгон шалгаруулалт зарлаж байна.

 

Агент нь Монгол Улсын Далайн захиргаатай гэрээ байгуулсны дагуу Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоцоо бүртгүүлэх хүсэлтэй хөлөг онгоц эзэмшигч, менежер болон операторуудад бүртгэлийн үйл ажиллагааг сурталчлах, мэдээллээр хангах  Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд зуучлах үйл ажиллагаа эрхлэх болно.

 

Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээд нь Хүснэгт 1-т заасан шаардлагуудыг хангасан байна.

Хүснэгт 1

 

 

Бүртгэлийн агентын сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдэд тавигдах шаардлага

 

1

Хуулийн этгээдийн чадавхид тавигдах шаардлага

  • Албан ёсны бүртгэлтэй байх;
  • Оффисын өөрийн эсхүл түрээсийн байртай;
  • Сүүлийн 3 жилийн турш үйл ажиллагаа явуулсан байх;
  • Удирдах, хяналт тавих, тодорхой ажил гүйцэтгэх зэрэг мэргэжлийн 3-4 боловсон хүчний байнгын ажлын байртай байх.

 

2

Үйл ажиллагааны хувьд тавигдах шаардлага

  • Хөлөг онгоцны бүртгэл болон хөлөг онгоцны үзлэг шалгалт хийж байсан 1-ээс дээш жилийн туршлагатай байх;
  • Хөлөг онгоц худалдах, худалдан авах, хөлөг онгоц түрээслэх болон тээврийн зуучлагчаар ажиллах  тухай гэрээ байгуулан ажиллаж байсан;
  • Далайн тээврийн үйл ажиллагааны туршлагатай байх;
  •  Бусад улсын хөлөг онгоцны бүртгэгчээр ажиллаж байсан, эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын ажлын туршлагатай (Бусад улсад төлөөлөлтэй болон хөлөг онгоц эзэмшигчтэй хамтран ажиллаж байсан туршлага зэрэг нь давуу тал болно).

3

Санхүүгийн чадавхид тавигдах шаардлага

Хуулийн этгээд бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд бүртгэлийн үйл ажиллагааг тогтвортой явуулах чадвартайг нотлох дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • Сүүлийн 3 жилийн хугацаанд чанаргүй зээлгүй байх, санхүүгийн хувьд алдагдалгүй байх;
  • Татварын өглөгийн тооцоогүй байх.

4

Бусад шаардлага

  • Хуулийн этгээд нь аливаа улс эсхүл олон улсын байгууллагаас гаргасан хоригийн жагсаалтад ороогүй байх, хоригийн жагсаалтад орсон хөлөг онгоцыг бүртгэж байсан түүхгүй байх;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд хөлөг онгоцны бүртгэлийн болон ижил төстэй үйл ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй, зохих ёсоор биелүүлсэн байх.

 

Дээрх шаардлагуудыг хангасан хуулийн этгээд дараах баримт, бичгийг ирүүлнэ. Үүнд:

 

  1. Шалгаруулалтад оролцох тухай хүсэлт;
  2. Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;
  3. Оффисын түрээсийн гэрээний хуулбар эсхүл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар;
  4. Санхүүгийн чадавхийг нотолсон харьяалах татварын байгууллагын тодорхойлолт болон сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан;
  5. Хуулийн этгээдийн танилцуулга (бүтэц);
  6. Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан болон гүйцэтгэх ажилтнуудын боловсролын диплом, мэргэжлийн гэрчилгээний хуулбар болон мэргэжлийн туршлагыг тусгасан ажил байдлын тодорхойлолт;
  7. Хөлөг онгоцны бүртгэл эсхүл хөлөг онгоцны техникийн хяналтын чиглэлээр  үйл ажиллагаа явуулж байсан ажлын жагсаалт, гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар болон бусад зайлшгүй холбогдох баримт бичгүүд;
  8. Хөлөг онгоц худалдах, худалдан авах болон хөлөг онгоц түрээслэх, тээврийн зуучлагчаар ажиллах тухай өмнө байгуулсан гэрээнүүдийн хуулбар;
  9. Хөлөг онгоцны үзлэг, шалгалт явуулж байсан болон далайн тээврийн үйл ажиллагаанд оролцож байсныг гэрчлэх гэрээ, хамтран ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт;
  10. Бусад улсын хөлөг онгоцны бүртгэгчээр ажиллаж байсан бол түүний ажлын туршлагын талаарх тухайн улсын далайн тээврийн асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
  11. Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар ажиллаж байсан бол тухайн үйл ажиллагааг гэрчлэх гэрээний хуулбар;
  12. Харилцагч банкны мэдэгдэл;
  13. Сүүлийн 3 жилийн хугацаанд хөлөг онгоцны бүртгэлийн болон ижил төстэй үйл ажиллагаанд оролцох талаар байгуулсан гэрээг дүгнэсэн баримт.

 

Дээр дурдсан баримт, бичгийг дугтуйнд хийж битүүмжлэн 2018 оны 10 дугаар сарын 30 ний өдрийн 17 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

 

МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА:

 

Хаяг:  Монгол Улс, Улаанбаатар хот

           Чингэлтэй дүүрэг, 4-р хороо

            Ж. Самбуугийн гудамж-11

            Засгийн газрын XI байр,

            Монгол Улсын Далайн захиргаа

            VI давхар, 612 тоот

 

Утас:   (+976) 11 310642, (+976) 51 261489

Факс:   (+976) 11 310642

Цахим шуудан: info@monmarad.gov.mn

 

Жич: Баримт бичгийн бүрдэл дутуу бол материалыг хүлээн аваагүйд тооцох болно.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах албан тушаалтнуудтай холбогдоно уу:  

 

Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн: Б.Биндэръяа

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн:  О.Дашбалбар

 

Утас: (+976) 11 310642,  (+976) 51 261489

Цахим шуудан:  info@monmarad.gov.mn

 

Ажлын цагийн хуваарь:

 

Даваа-Баасан

Цайны цаг

08:30- 17:30

12:30-13.30




Хавсралт файл
MNG Agency announcement.pdf178.4KB
ENG Agency announcement.pdf93.9KB

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ