Монгол Улсын Далайн Захиргаанаас дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
Ажлын байрны нэр:
- Усан замын тээврийн бүртгэл, хяналтын албаны “Усан замын тээврийн хяналтын улсын байцаагч”
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Тээвэр зохион байгуулалтын мэргэжлийн бакалаврын эсхүл магистрын зэрэгтэй
- Гадаад харилцаа, хууль, эрх зүйн бакалаврын эсхүл магистрын зэрэгтэй
- Орос, Англи хэл дээр бичгийн орчуулга хийх, баримт бичиг боловсруулах чадвартай
- Харилцааны соёл, төрийн албаны ёс зүйтэй, идэвхи санаачлагатай, багаар ажиллах чадвартай байх
- Төрийн жинхэнэ албан хаагчаар 3 дээш жил ажилласан байх /зам, тээврийн салбарт ажилласан туршлагатай/
- Компьютерийн үндсэн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
Ажлын байрны нэр:
- Далайн тээвэр, боомт ашиглалт хариуцсан албаны “Далайн тээвэр, логистик хариуцсан мэргэжилтэн”
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Гадаад худалдаа, эдийн засгийн мэргэжилтэй
- Орос, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, бичгийн орчуулга хийх чадвартай
- Судалгаа хийх, тоон мэдээлэл, төсөл боловсруулах, тайлагнах чадвартай
- Асуудлыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвартай
- Компьютерийн үндсэн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Харилцааны соёл, төрийн албаны ёс зүйтэй, идэвхи санаачлагатай, багаар ажиллах чадвартай байх
Бүрдүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан хувь/
- Иргэний үнэмлэхний хуулбар
Бүртгэл:
2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дүгээр сарын 05-ны өдрийн 09.30-17.00 цагийн хооронд материалыг хүлээж авна.
Хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байр, Монгол Улсын Далайн захиргааны Захиргаа, удирдлагын хэлтэс, 6 давхарт 612 тоот өрөө.