“Ази номхон далайн бүс нутгийн далайн аюулгүй байдлын дарга нарын зөвлөгөөн”-д гишүүнээр элслээ

Бүгд Найрамдах Чили Улсын Вина Дел Мар хотноо 2018 оны 04 дүгээр сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ази, номхон далайн бүс нутгийн Далайн аюулгүй байдлын дарга нарын 19 дэх удаагийн зөвлөгөөнд /АФОМСА/ Далайн захиргаан дарга С.Түвшинтөр болон Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Нямдаваа нар оролцлоо.

Зөвлөгөөнд 18 гишүүн орны төлөөлөгчид болон 5 байнгын ажиглагчийн статустай олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцон бүс нутгийн хэмжээнд далайн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тулгамдаж байгаа асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсоны дагуу 2018 оны ажлын төлөвлөгөөг 2014-2020 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд гаргасан байна. Тус зөвлөлд Монгол Улсын Далайн захиргааг гишүүнээр элсүүлэх асуудлыг танилцуулан хэлэлцүүлж, амжилттай дэмжигдлээ.  

АФОМСА нь 1996 оны 5 дугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд дараах 4 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

 •          Бүс нутгийн хамтын ажиллагаа

•           Далайн орчны хамгаалал

•           Далай дээрх аюулгүй байдал ба далайчдын хөдөлмөр, нийгмийн халамж

•           Далайн ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Тус зөвлөл нь одоогоор 26 гишүүн, 8 байнгын ажиглагчтай үйл ажиллагаа явуулж байна.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ