Засгийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2017 оны 05 дугаар сарын 24, 25-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тус өдөрлөгт Монгол Улсын Далайн захиргаа:
- Усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх, шилжилт хөдөлгөөн хийлгэх, гэрчилгээ, улсын дугаар олгох ажлын талаар танилцуулга мэдээлэл өгнө.
- Усан замын тээврийн хэрэгслийн шинээр бүртгүүлэх тухай аж ахуйн нэгж болон иргэдийн хүсэлтийг холбогдох материалын хамт хүлээн авч бүртгэлд хамруулах, улсын дугаар олгох зэрэг үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой.
- Усан замын замын тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой зөвлөгөө өгөх, мэдээлэл, танилцуулга зэргийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргэнэ.
- Аврах хантаазны танилцуулга, хэрэглэх зааварчилгааг үзүүлэх сургалтаар өгнө.
- Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл, хүсэлт гаргах, бүрдүүлэх материалын талаар зөвлөгөө өгнө.
- Усны ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээний талаарх зөвлөмжийг иргэдэд өгнө.
Өдөрлөг 2017 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдөр 09.00 цагаас 17.00 цаг хүртэл “Сүхбаатарын талбай”-д зохион байгуулагдах тул байгууллага, ААН, иргэд та бүхнийг урьж байна.