Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдэд хичээл заалаа.

НҮБ-ын санхүүжилтээр БОАЖЯ-аас хэрэгжүүлж буй “Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын ажилтны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдийг аялал жуулчлал, зочлох үйлчилгээний сургагч багшаар бэлтгэх сургалт”-ыг 2016 оны 11 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д зохион байгууллаа.

Сургалтын үеэр “Гол усны аюулаас хүний амь насыг хамгаалах эрсдэлийн менежмент” сэдвээр ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны мэргэжилтэн Т.Олонбаяр илтгэл тавьснаас гадна өөрийн байгууллагын үйл ажиллагаа, дотоодын усан замын тээврийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, мөн аврах хантаазны ашиглалт, ач холбогдлын талаар танилцуулга хийсэн.
Сургалтад орон нутгийн нийт 50 гаруй мэргэжилтнүүд оролцсон бөгөөд Монгол Улсад аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, гадаад, дотоодын аялагч иргэдийн аюулгүй байдлыг зохих түвшинд хангах, зочлох үйлчилгээний салбарын ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд энэхүү сургалтын зорилго чиглэгдсэн юм.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ