“Ахмадын баяр”-ыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

НҮБ-ын ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж жил бүрий 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс энэхүү баярын өдрийг 17 дахь жилдээ өргөн дэлгэр тэмдэглэж байгаа билээ.   

Дотоодын усан замын тээврийн салбарын бодлогыг боловсруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хувь нэмрээ оруулсан, цагтаа Хөвсгөл, Сэлэнгэ усан замын газарт тус тус ажиллаж, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг усан замаар тээвэрлэх хариуцлагатай, хүнд хүчир албанд гар бие оролцож, залуу халуун насаа зориулж явсан ахмадуудаа Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тэд бол дотоодын усан замын тээврийн салбараас гавьяаныхаа амралтанд гарсан хүндэттэй хүмүүс юм. Далайн захиргаа салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулснаас гадна ахмад буурлууд маань ч усан замын тээврийн салбарыг хөгжүүлэхэд өөрийн сэтгэлээ чилээж, санаж бодсон зүйлээ залуу хойч үедээ захиж хэлсэн ач холбогдолтой уулзалт болж өндөрлөлөө. Салбарынхаа хөгжилд бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянтай буурлууд та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсэж, залуу хойч үе, төр түмэндээ түшиг болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ