Эрэн хайх, авран туслах албадын JOINT SAREX-2016 хамтарсан сургуулилт зохион байгуулагдлаа.

Иргэний агаарын хөлгийн осол, сүйрлийн үед аюулд нэрвэгдсэн хүмүүст шуурхай тусламж үзүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ орнуудтай эрэн хайх, авран туслах албадын хамтын ажиллагааг бий болгох үүднээс манай улс ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, Монгол Улс, ОХУ-ын эрэн хайх, авран туслах албадын хамтарсан сургуулилт 4 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Анхны хамтарсан сургуулилтыг 2010 онд ОХУ-д хийснээс хойш талууд 2 жил тутамд ээлжлэн зохион байгуулж байгаа бөгөөд манай улс анх 2012 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт мөн амжилттай зохион байгуулж байсан юм. 
Энэ удаагийн сургуулилтад Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян, ГШУГ-ын дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй 26 албан хаагч, 8 нэгж техниктэйгээр оролцсон байна. Түүнчлэн ЗТХЯ, ЭМЯ, ИНЕГ, НТОЗШША, ЦЕГ, ЗХЖШ, ХХЕГ, ГИХГ, ГЕГ, МХЕГ, ТЕГ, Монгол Улсын Далайн захиргаа зэрэг төрийн байгууллагын нийт 104 гаруй бие бүрэлдэхүүн Монголын талаас, хойд хөршийн талаас ОХУ-ын ХАТА-ийн орлогч дарга А.В.Ведерников тэргүүтэй Ми-8 агаарын хөлөг бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ