2016 онд Монгол Улс БНХАУ-ын Ляонин мужийн Жинжоу боомтод төлөөлөгчийн газартай болсон билээ. Үүнтэй холбогдуулан Жинжоу боомтын захиргаанаас Монгол Улсын дотоодын усан замын тээвэрт хувь нэмэр оруулах үүднээс Монгол Улсын далайн захиргааны хүсэлтийн дагуу дотоодын усан замын тээврийн эргүүл, хяналтын ажилд 2 хяналтын катер хандивласан ба энэхүү үйл ажиллагаа 2016 оны 07 дугаар сарын 16-17-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Хоёр орны далайн салбарын цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе. Монгол Улсын далайн, болон усан замын тээвэр өргөжин хөгжих болтугай!