“Монгол Улсын усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” Үндэсний семинар зохион байгуулагдлаа
“Монгол Улсын усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдэвт үндэсний семинар Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болж байна. Энэхүү семинарыг Зам тээврийн яам, тус яамны харьяа Далайн захиргаа, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Олон улсын далайн байгууллага, Олон улсын далайн эрэн хайх, авран туслах холбоо хамтран зохион байна.
Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаа Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч болон завь жолоодогч иргэдэд зориулсан сургалт, семинарыг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран 2003 оноос жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн юм.
Энэ удаагийн семинар анх удаа үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Үндэсний семинар нь Монгол Улсын дотоодын усан замын тээврийн салбарт тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хамжээний талаар хөндөн ярилцаж, Олон улсын мэргэжилтнүүдийн зөвлөгөө, зөвлөмжийг үндэсний хууль, тогтоомжид тусган хэрэгжүүлэх зорилготой юм.
Мөн семинарт БОНХАЖЯ, ТЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, ОБЕГ, МХЕГ, ИНЕГ, Архангай, Ховд, Булган аймгуудын Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын холбоо, Хатгал тосгоны захирагчийн ажлын алба, Усан замын тээвэр эрхлэгч аж ахуй нэгж, иргэд болон хүндэт зочноор Олон Улсын Далайн байгууллагын а, БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын институтын захирал, Бусан боомтын захиргааны мэргэжилтэн зэрэг дотоод гадаадын нийт 150 гаруй оролцогчтойгоор зохион байгуулагдаж байна.
Орон нутгийн төр захиргааны төлөөлөл болон бусад оролцогчид семинарын сэдэвтэй өөрийн бүс нутгийн хэмжээнд тулгамдаж байгаа байгаа асуудлаар нээлттэй хэлэлцэж, харилцан туршлага солилцсон өргөн хүрээнд зохион байгуулагдсан үр дүнтэй семинар болж байна. Семинар хоёр өдөр зохион байгуулагдах бөгөөд энэ сарын 7-ны өдөр завьчдад зориулсан тусгай хөтөлбөрөөр үргэлжилнэ.