Хөвсгөл нууранд хүйтэн усанд сэлэлтийн анхан шатны сургалт зохион байгуулагдана.

2015 оны хувьд Хөвсгөл нуурыг түшиглэн аялал жуулчлалын зориулалтаар усан замын тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн нийт 68 усан онгоц, завь, катер бүртгэгдэж, улсын дугаар, тээврийн хэрэгслийн шинэчилсэн гэрчилгээг олгох ажлыг тухайн орон нутагт ЗТЯ-ны харьяа Далайн захиргаа зохион байгуулан ажилласан байна. Жил бүр өсөн нэмэгдэж буй дотоодын аялал жуулчлалыг дагаж иргэд хувиараа зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй завины үйлчилгээ эрхлэх нь олширч байна. Үүнтэй зэрэгцэн түүнд тавих хяналт, аюулгүй байдалд анхаарлаа хандуулан урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллах нь холбогдох төрийн байгууллагын үүрэг болоод байна. Далайн захиргаа усан замын тээврийн хэрэгслээс үүдэлтэй ослоос хүний эрүүл мэнд, амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэхэд завьчдад холбогдох хууль тогтоомжийн мэдлэг олгох, ур чадварыг дээшлүүлэх хамтарсан сургалт, семинарыг жил бүр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд уламжлал болгон зохион байгуулдаг.
Холбоо барих: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байрны 603 тоот, Утас: 89070020, 88071418 Цахим хаяг: info@monmarad.gov.mn
Хамтарсан сургалт, семинарын хүрээнд хүйтэн усанд сэлэлт анхан шатны сертификаттай сургалтыг Монголын өвлийн усанд сэлэлтийн холбоотой хамтран Хөвсгөл нууранд 7 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна. Удирдан явуулах багшаар Монголын өвлийн усанд сэлэлтийн шигшээ багийн тамирчин, спортын мастер Ш.Даваадоржийг сонгоод байгаа бөгөөд энэхүү сургалтаар мэлхий, өврөөр даллах сэлэлтийн төрлүүдийг анхан шатны түвшинд заахаас гадна шумбалтын болон завь, эргээс ус руу үсрэх арга техник, аврах үйл ажиллагаа, зөв хооллолт, эмнэлгийн анхан шатны тусламж зэрэг зайлшгүй эзэмшвэл зохих ур чадварыг иргэдэд олгохоор зорьж байгаа юм. Тус сургалтанд хамрагдахыг хүссэн усан замын тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд, завь жолоодогч болон сонирхсон залуус та бүхнийг хувийн бэлтгэлээ (усны хувцас, малгай, нүдний шил) зохих түвшинд ханган оролцохыг урьж байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ