Бусан боомтын захиргаанаас зохион байгуулсан анхны сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

БНСУ-ын Бусан боомтын захиргаа (BPA) –наас Боомт болон Логистикийн мэргэжилтнүүдийн анхны мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2016 оны 05 дугаар сарын 22-оос 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Бусан хотноо зохион байгуулав. 

Тус сургалтанд Монгол Улс, Индонез, Вьетнам, Иран, Бүгд Найрамдах Филиппин Улсын далайн тээвэр, далайн боомт, логистикийн удирдах албан тушаалтам, мэргэжилтнүүд оролцож далайн тээврийн салбарт тэргүүлэгч орны нэг болох БНСУ-ын далайн боомтын хөгжил, бодлого, стратеги төлөвлөгөө, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, туршлага судлав.
Сургалтын хөтөлбөрийн дагуу Бусан болон Улсан боомтын захиргааны үйл ажиллагаа, Бусан боомтын шалган нэвтрүүлэх алба, хөлөг онгоцыг хүнс, болон сэлбэг, материалаар ханган нийлүүлэх төв, хөлөг онгоцны хөдөлгөөн зохицуулах төв, Ханжин шинэ боомтын үйл ажиллагаа, Бусан шинэ контейнер терминал (BNCT), Экспорт, импортын бараа, бүтээгдэхүүнийг түгээх компани (BIDC), Боомтын дотоод ажилтан бэлтгэх институт (KPTI), Далайн Тээвэр, Загас Агнуурын Институт (KIMFT), БНСУ-ын Далайн Институт (KMI) зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, Далайн захиргааны ахлах мэргэжилтэн Д.Байгалмаа, мэргэжилтэн Г.Золбоо нар сургалтаа амжилттай дүүргэн гэрчилгээ, сертификатаа гардан авсан.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ