БНСУ, Монгол Улсын далайн тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд
БНСУ-ын "Мокпо" Далайн Үндэсний Их сургууль, Монгол Улсын УБТЗ-ын Тээврийн дээд сургууль хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжих 1+3 сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт ЗТЯ-ны харьяа Далайн захиргааны мэргэжилтэн О.Дашбалбар орж ажиллахаар 1 сарын хугацаанд тус улсыг зорино. Тэрээр 2013 онд БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын институтийг хөлөг онгоцны удирдлага, 3-р зэргийн офицерын мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд Монголын эмэгтэй далайчдын нэг юм.
Дээрх сургалтын хөтөлбөр хэрэгжсэнээр Монголын оюутан, залуус Тээврийн дээд сургуульд нэг жилийн хугацаанд суралцаж, үргэлжлүүлэн БНСУ-ын "Мокпо" Далайн Үндэсний Их сургуульд өөрийн хүссэн мэргэжлээр тэтгэлэгт хамрагдан 3 жил суралцаж төгсөх боломжтой болох юм.