Далайн эрх зүйн салбарын Олон улсын гэрээ, конвенцыг эмхэтгэж “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн тусгай дугаарт гаргахаар боллоо

Монгол Улс "Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай" 1921 оны Барселоны тунхаглал, "Далайд гарцгүй улс орнуудын дамжин өнгөрөх тээврийн тухай" 1965 оны Олон Улсын Конвенцид 1976 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар нэгдэн орж, 1996 онд НҮБ-ын "Их далайн тухай” 1958 оны конвенц, "Далайн эрх зүйн тухай" 1982 оны конвенцыг Улсын Их хурлаар соёрхон батлуулж, нэгдэн орсон явдал нь далайн баялгийг ашиглах, олон улсын худалдааны далайн тээврийн үйл ажиллагааг зохих ёсоор эхлүүлэх суурь тавигдсан гэж үздэг.

 

Түүнчлэн Монгол Улсын Олон Улсын Далайн байгууллагад 1996 онд гишүүнээр элсэн тус байгууллагын 20 гаруй конвенц, тэдгээрийн нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, нэгдэн орсон байдаг. Далайн эрх зүйн салбарын олон улсын дээрх 20 гаруй гэрээ, конвенцыг эмхэтгэж, “Төрийн мэдээлэл” сэтгүүлд 3 боть тусгай дугаар болгон гаргахаар төлөвлөөд байна. Бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Гадаад хэргийн сайд болон Зам, тээврийн сайдын хамтарсан тушаалаар томиллоо. Далайн эрх зүйн салбарын олон улсын гэрээ, конвенцыг эмхэтгэж, “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн тусгай дугаарт гаргах болсонтой холбогдуулан байгууллага, иргэдийн санал, хүсэлтийг дараах хаягаар хүлээн авч байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ