ДАЛАЙН ТЭЭВРИЙН мэргэжлээр суралцах хүсэлтэй залуусыг урьж байна.

“Бүгд Найрамдах Солонгос Улсын Далайн Тээвэр, Загас Агнуурын Институт”-д түргэвчилсэн 1.6 жилийн хугацаатай тэтгэлэгт сургалт

Суралцах чиглэл:

-Хөлөг онгоцны жолоодлогын офицер,

-Хөдөлгүүрийн инженер офицер

Сургалтын агуулга:

Онолын хичээл 6 сар, сургуулийн хөлөг онгоцон дээр дадлага хичээл 3 сар, их далайд хөлөг онгоцон дээр дадлага 9 сар нийт 1,6 жилээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн далайчны үнэмлэхтэй төгсөх;  

Тавигдах шаардлага:

Монгол Улсын иргэн, 18-35 хүртэлх насны эрэгтэй, Солонгос (дээд түвшин), Англи (дундаас дээш түвшин) хэлний мэдлэгтэй байх, бие бялдрын хөгжил сайтай, ачаалал даах чадвартай, эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан байх, БНСУ-д зорчих визний зөрчилгүй байх;

Давуу тал

1. Солонгос хэлний мэргэжлээр их дээд сургууль төгссөн бол

2. Англи хэлний TOEFL, IELTS, TOEIC оноотой бол

3. Техникийн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн бол

4. Цэргийн алба хаасан, цэргийн эрдмийн их, дээд сургууль төгссөн бол

Бүрдүүлэх материалыг  

-3х4 цээж зураг 3 хувь

-CV болон товч намтар (www.monmarad.gov.mn сайтаас татаж авах)

-Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Солонгос болон Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгч байсан бол гэрчилгээг хавсаргах

-Тус мэргэжлээр суралцахыг хүсэлтэй байгаа талаарх хувь хүний өргөдөл

-Хөдөө орон нутгаас бүртгүүлэгчид enkhbayar@monmarad.gov.mn цахим хаягаар бүртгүүлж болно. Бүртгэлийн хугацаанд зайлшгүй биечлэн ирж уулзах

Бүртгэлийн хугацаа: 2016.05.02-20 дуустал ажлын цагаар

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Ж.Самбуугийн гудамж-11 Засгийн газрын XI байр, Монгол Улсын Далайн захиргаа, 603, 612 тоот

Холбоо барих: 51-261489, 90930809, 86122585, 99086503

 ДАЛАЙН ЗАХИРГАА

2016 он


Хавсралт файл
anket.doc74.5KB

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ