Олон Улсын Далайн Байгууллагын гишүүнчлэлийн татвараа төллөө.
Далайд гарцгүй Монгол Улс 1996 онд НҮБ-ын “Их далайн тухай”, “Далайн эрх зүйн тухай” зэрэг конвенцийг Улсын Их Хурлаараа соёрхон баталж, нэгдэн орсноор их далайн баялгийг ашиглах, олон улсын худалдааны далайн тээврийн үйл ажиллагаанд оролцох эрх зүйн орчин бүрдсэн юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс Олон Улсын Далайн Байгууллага (IMO)-ын гишүүн орон болохын хувьд тус байгууллагын 20 гаруй гэрээ, конвенцид нэгдэн ороод байна. 2003 оноос эхлэн олон улсын нэгдэн орсон гэрээ, конвенц болон “Далай ашиглах тухай” хуулийн дагуу хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг эрхлэх болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Далайн Байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу гишүүнчлэлийн татварыг жил бүр тогтмол төлж ирсэн байдаг. Тус олон улсын байгууллагаас 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Монгол улс гишүүнчлэлийн татвараа төлснийг нотлох албан ёсны баримтыг Английн Лондон хот дахь манай улсын Элчин сайдын яамаар дамжуулан бидэнд ирүүлээд байна.