БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Аны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын тухай тус улсын цахим сонинд нийтлэгдсэн мэдээллийн орчуулгыг хүргэж байна.
Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан манай улсын Ерөнхий сайд Хван Гё Ан (12.15~17)-ны албан ёсны айлчлалын хүрээнд МУ-ын Зам, тээврийн сайд М.Зоригт болон БНСУ-ын Далай хэрэг, загас агнуурын дэд сайд Юн Хак Бэ нар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо далайн тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
Чингис хаан, уудам тал нутгаар төсөөлөгддөг Монгол орон одоо цагт эх далайтай огтхон ч хиллэдэггүй юм. Нэгэн цагт Европ, Ази тивийг эзэлж байсан газар, далайн тээврийн салбарыг чухалчлан үзэж, тус салбарт анхаарал хандуулж байсан нь өнөөг хүртэл хадгалагдсан хэвээр байна. “Чингис” гэдэг нь монгол хэлээр агуу том гэсэн утгаас гадна далай, монгол түмний талаас илүү хувь нь сүсэглэн итгэдэг буддын шашны тэргүүн Далай ламын “Далай” гэдэг нь монгол хэлэнд мөн адил тус утгыг илэрхийлдэг. Мөн Монголын төрийн бэлгэдэл Соёмбо-д унтаж байхдаа нүдээ аньдаггүй 2 загасны дүрс дүрслэгдсэн байдаг. Тийм болоод ч тэр үү Юань улс мөхсөнөөс хойш 650 жилийн турш далайгаас алслагдан Монгол нь сүүлийн үед Чингис /Далай/, Далайн тээврийн салбарыг урдаа тавин ажил болгохоор манай орон (БНСУ)-той харилцаа тогтоож, далайд гарцтай болох гэж байна.
Монгол улс нь дэлхийн 10 том газрын баялагтай орнуудын нэг боловч далайд гарцгүй учир төмөр зам, далайн боомттой холбогдох нь амаргүй хэрэг юм. Төмрийн хүдэр, нүүрс зэрэг байгалийн баялгийг ангилах болзолтойгоор Хятад, Орос зэрэг хөрш орнууддаа экспортолдог учраас экспорт, импорт, гадаад хөрөнгө оруулалтын 70-90 % нь дээрх хоёр оронтой нягт холбоотой байдаг. Монгол Улс олон улс гадаад худалдааны гарцыг стратегийн дагуу байгалийн баялаг тээвэрлэлтийг төмөр зам, далайн тээврээр хийх шаардлагатай байгаа юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар 2012 онд Зам, тээврийн яаманд Далайн тээврийн салбарыг хариуцдаг хэлтсийг байгуулж, авто зам, төмөр зам, далайн тээврийн салбарыг нэгтгэн цогц болгож олон улсын тээврийн салбарыг хөгжүүлэхэд төвлөрөн ажиллаж байна. Тэр тусмаа далайн салбарын хөгжлийг хурдасгахын тулд далайд гарцтай орнуудтай далайн тээврийн салбарт хамтран ажиллах зорилтын дагуу ажиллаж байна.
Манай орон (БНСУ)-ын Далайн хэрэг, загас агнуурын яам нь 2010 оноос эхлэн Монгол Улстай далайн тээврийн салбарт хамтран ажиллаж, далайн тээврийн мэргэжилтнүүдийг Монголд томилолтоор явуулах, Монголын төрийн албан хаагчдыг тус салбарын сургалтад хамруулж, өөрийн улсдаа 9 далайчинг бэлтгэн гаргасан зэрэг ажлуудыг амжилттай хийж хэрэгжүүлээд байна. Үүний зэрэгцээ 2015 онд БНСУ-ын аж ахуйн нэгж, Монгол Улсын Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаатай 50:50 хувийн хөрөнгө оруулж, хоёр орны далайн тээврийн хамтарсан компанийг байгуулж, хилийн чанадад нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байна. Монголын байгалийн баялгийг боловсруулах, экспорт, импортыг цогц болгож эдийн засгийн хөгжлийн шатанд хамтран ажиллаж, манай орны далайн тээврийн салбараас дэмжих төлөвлөгөөтэй байна. Монгол Улс хүн амын нягтаршил бага, үйлдвэрлэл хангамж цөөн, бараа бүтээгдхүүний тээвэрлэлт тэнцвэргүй, Хятад, Оросын төмөр зам, далайн боомт ашиглалт хязгаарлагдмал байгаа зэрэг эрсдэлтэй бөгөөд богино хугацаанд ашиг олох хэцүү юм. Гэсэн хэдий ч Монгол нь газар зүйн байршлын хувьд Европ, Ази тивийн зүүн, баруун, өмнөд, хойд хэсгүүдийг холбосон Азийн зүрхэнд орших байгалын баялагтай орон юм. Монгол улс тээвэрлэлтийн системийг хөгжүүлвэл Европ, ази тивийг нэгтгэж, ялангуяа Зүүн хойд Азийн хөгжлийн шинэ гарц болох боломжтой юм. Уг ажлын гол түлхүүр нь “Их түмэн санаачилга” гэж бодож байна.
Монгол Улсын зүүн хязгаараас баруун хязгаар хүртэлх зай нь Инчон Олон Улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот хүртэлх зайнаас 100км урт буюу 2400 км урт бүхий өргөн уудам нутагтай орон бөгөөд бидний бодож байгаагаас илүү ойр хөрш юм.
Далайд гарцгүй Швед улс хөлөг онгоц үйлдвэрлэлээр дэлхийд 2 дугаарт ордог шиг Монгол орны далайн тээврийн салбарын хөгжил үр өгөөжөө өгч, Монгол-Солонгосын хамтарсан далайн тээврийн компанийн хөлөг онгоц эх таван далайгаар хөвөх өдрийг тэсэн ядан хүлээж байна.
Эх сурвалж: http://news.heraldcorp.com/view.php?ud=20151221000420