Монгол залуус БНСУ-д далайчнаар амжилттай суралцаж байна.

Монгол Улсын Далайн захиргаа, БНСУ-ын Далайн тээвэр, Загас ан агнуурын институттэй   байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2013 оноос эхлэн Монгол далайчдыг тус институтэд бэлтгэж эхэлсэн бөгөөд сургалтын зардлыг “Саммок шиппинг” ХХК болон “Солонгосын хөлөг онгоц эзэмшигчдийн холбоо” хариуцдаг. Далайн тээвэр, загас ан агнуурын институт нь дотоодын болон олон улсын далайн тээвэр, загас ан агнуурын чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөлөг онгоцны удирлага, жолоодлого, инженерийн мэргэжлээр 1,6 жилийн хугацаанд далайчдыг бэлтгэдэг улсын сургууль юм. Санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Далайн тээвэр, Загас ан агнуурын институтийг эхний 4 залуус сурч төгссөний дараа Х.Баярбат, Б.Далайбаяр нар нь 2 дахь ээлжийн элсэлтийн шалгалтанд тэнцэж, суралцах эрхээ авсан юм. Оюутнууд онолын хичээлийг 6 сар үзэж, шалгалтандаа тэнцэн танилцах дадлагыг 3 сарын хугацаанд сургуулийнхаа хөлөг онгоцон дээр хийж дуусгаад эх орондоо ирээд байна. 

Оюутнуудыг ЗТЯ-ны харьяа Далайн захиргааны Орлогч дарга Г.Цогоо хүлээн авч уулзан их далайд гарч хөлөг онгоцон дээр дадлага хийсэн сэтгэгдлийг нь сонсож, амжилттай суралцаж байгаад баяр хүргэлээ. Ирэх онд Х.Баярбат, Б.Далайбаяр нар Монгол, Солонгосын хамтарсан “Монгол Саммок Ложистикс” ХК-ийн Солонгос талын компаний хөлөг онгоцон дээр олон улсын тээврийн дадлагыг 9 сарын хугацаанд их далайд хийхээр бэлэн болсон байна. Тэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөлөг онгоцны 3-р зэргийн удирдлага, жолоодлогын офицер болцгооно.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ