Зүүн Хойд Азийн дэд бүтэц, тээврийн салбарын дээд хэмжээний хурал зохион байгуулагдлаа.
Энэхүү хурал нь 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдсан бөгөөд Зүүн Хойд Азийн бүсийн улс болох Монгол, ОХУ, БНСУ, БНХАУ-ын дэд бүтэц, тээврийн салбарын асуудал хариуцсан төрийн байгууллага, боомтын захиргаа, хот мужийн захиргаа, судалгаа - эрдэм шинжилгээний хүрээлэн, тээвэр зуучийн компани зэрэг байгууллагын удирдах түвшиний нийт 150 орчим төлөөлөгчдийг урьж, оролцуулсан салбарын дээд түвшний хурал болж өндөрлөлөө.
Монгол Улсын төмөр зам, далайн тээврийн дэд бүтцийн хөгжлийн хэтийн төлөв, ОХУ болон БНХАУ-аар дамжин өнгөрөх транзит тээврийн хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам, мөн салбарын боловсролын бодлогын талаар ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Мөнхболд, Далайн захиргааны Орлогч дарга Г.Цогоо, УБТЗ-ын Тээврийн дээд сургуулийн Захирал П.Нямсүрэн нар илтгэл тавьсан бол олон улсын тээвэр зуучийн үндэсний томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд төлөөлөгчөөр оролцсон юм.