"Олон Улсын Далайн Байгууллага"-ын 29 дүгээр ээлжит чуулган эхлэж байна.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотод 2015 оны 11 дүгээр сарын 23-аас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд Олон Улсын Далайн байгууллагын Ассемблейн 29-р ээлжит чуулган зохион байгуулагдаж байна.
"Олон Улсын Далайн Байгууллага"-ын 29 дүгээр ээлжит чуулган Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотод байрлах Олон Улсын Далайн Байгууллагын төв байранд Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Кожи Секимицү албан ёсоор нээн үг хэлснээр эхлэж байна.
Чуулган нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд ОУДБ хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, дараагийн чуулган хүртэлх ажлаа төлөвлөх, мөн хуралд оролцогчид өөрийн орны далайн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг олон улсын хэмжээнд гарган тавьж, хэлэлцүүлэх боломжтой өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм. Энэхүү чуулганы хөтөлбөрт шинээр томилогдох ОУДБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг батламжлах, зөвлөлийн гишүүн орныг сонгох сонгууль, ОУДБ-ын 2016 оны Аудитын шалгалтыг удирдан зохион байгуулах Аудиторуудыг томилох, Дэлхийн далайн Их сургууль болон ОУДБ-ын дэргэдэх Олон Улсын Далайн Хуулийн Институтийн сургалтын тайлантай танилцах зэрэг нийт 28 асуудал багтсан байна. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга, тус Элчин сайдын яамны Зөвлөх С.Ганхуяг, Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны захирал Ё.Манлайбаяр, ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Далайн захиргааны дарга Х.Энхбаатар нар оролцож байна. Дээрх төлөөлөгчид хэд хэдэн уулзалт, арга хэмжээнд оролцохоор төлөвлөөд байна. Үүнд: - ОУДБ-ын Техникийн хамтын ажиллагааны 2012-2015 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх салбар хуралдаанд оролцож илтгэл тавих, - ОУДБ-ын Аудитын шалгалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улстай хамтран ажиллах Зөвлөхийг сонгох, холбогдох уулзалтуудыг зохион байгуулах, - Монгол Улсын далайчны үнэмлэхийг хүлээн зөвшөөрч, их далайд ажиллах боломжийг нээх үүднээс Бүгд Найрамдах Панам Улс болон бусад далбааны эзэн улсын албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулах,


Хавсралт файл
A-29-preliminary-agenda.pdf74.73KB

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ