Монгол Улсын Зам, тээврийн дэд сайд, БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яамны дэд сайд нар далайн салбарын талаар уулзаж ярилцлаа.

БНСУ-ын Сөүл хотноо 2015 оны 11 дүгээр сарын 2-оос 6-ны хооронд зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн авто замын 25 дугаар Их Хурал”-д Монгол Улсын Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Р.Онон нар оролцлоо.
Айлчлалын хүрээнд БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яамны дэд сайд Юн Хаг Бэ-тэй 11 дүгээр сарын 4-ний өдөр албан ёсны уулзалтыг зохион байгуулж, хоёр орны Далайн тээвэр болон логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол-Солонгосын хамтарсан далайн тээврийн “Монгол Саммок Ложистикс” ХХК-ийн үйл ажиллагааг идэвхижүүлэн ажиллах, мөн Монгол далайчдыг тус улсад далайн тээврийн мэргэжлээр суралцуулж байгаад талархлаа илэрхийлээд цаашид их далайд гарч ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ