“Далайн тээвэр болон боомтын хөгжил” сэдэвт семинарт оролцлоо.
БНСУ-ын KOICA Олон улсын байгууллагаас 2015 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 17-ныг хүртэл зохион байгуулсан “Далайн тээвэр болон боомтын хөгжил” сэдэвт сургалт, семинарт улсаа төлөөлөн Далайн захиргааны мэргэжилтэн, Монголын эмэгтэй далайчдын нэг С.Наранцэцэг Монголын далайн салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулж амжилттай оролцоо.
Далайн салбарт тэргүүлэгч орон болох БНСУ нь өөрийн далайн тээвэр болон боомтын үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлж буй техник технологийг хөгжиж буй орнуудад танилцуулах зорилгоор зохион байгуулагдсан. .