2015 оны 08 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Сингапур Улсад Далайн аюулгүй байдлын чуулга уулзалт болж Далайн захиргааны ахлах мэргэжилтэн Д.Байгалмаа болон Сингапур Улс дахь Монголын хөлөг онгоцны бүртгэл ХХК-ийн Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүрэнжаргал нар оролцож Сингапур Улсын боомтод ажиллав.
Уг арга хэмжээний 20, 21-ний өдөр аврах үйл ажиллагааг явуулах танхимын сургалт түүнчлэн зорчигч тээврийн хөлөг онгоцноос зорчигчдыг аврах дасгал сургуулилтыг үзүүлэн тоглолт хэлбэрээр танилцуулсан.
Тус уулзалтын үеэр холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй холбоо харилцаа тогтоосон ба цаашид Хөвсгөл нуур зэрэг томоохон нууранд зорчигчдыг аврах үйл ажиллагаа бүхий сургалтыг IMRF буюу “Далайн тээврийн эрэн хайх, аврах Олон улсын холбоо”-ны тусламжтай зохион байгуулах нөхцөл боломжийн талаар ярилцсан болно.