Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Зам тээврийн яамны бүх газар, хэлтэс, харьяа агентлагийн дарга нартай шуурхай хуралдаан хийлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын орон гарсан зарим гишүүнийг нөхөн томилох хүртэл хугацаанд сайд нарыг хавсран орлуулах тухай захирамж гаргасан. Тус захирамжаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Зам тээврийн сайдын үүргийн хавсран гүйцэтгэж байгаа юм. Тэрбээр өнөөдөр буюу 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус яамны бүх газар, хэлтэс, харьяа агентлагийн дарга нартай шуурхай хуралдаан хийж ажлын байдал, өвөлжилтийн бэлтгэл болон Засгийн газрын хуралдаанаар шийдүүлэх шаардлагатай, тулгамдаж буй ажлуудын талаар сонсож, үүрэг даалгавар өглөө.

Зам тээврийн яамны харьяа Далайн захиргааны зүгээс ажлын байдал хэвийн явагдаж буйг танилцууллаа.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ