ОУДБ-ын Бүс нутгийн семинар Малайз Улсад зохион байгуулагдлаа.

Олон Улсын Далайн байгууллагаас зохион байгуулагддаг ээлжит Бүс нутгийн семинар нь ISPS code буюу Олон улсын хөлөг онгоцны болон боомтын аюулгүй байдлын дүрэм мөн далайн аюулгүй байдлын сургалтаар 2015 оны 07 дугаар сарын 25-31-ний хооронд Малайз Улсын Жохор Бару хотод зохион байгуулагдлаа.
Тус семинар буюу сургалтад нийт 16 орны 34 төлөөлөгчид оролцсоноос Монгол Улсын Далайн захиргааны ахлах мэргэжилтэн Д.Байгалмаа, мэргэжилтэн Г.Золбоо нар амжилттай оролцон гэрчилгээ сертификатаа гардан авлаа.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ