Хамтран ажиллах, туршилтын тээвэр хийх санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын далайн захиргаа БНСУ-ын "Саммок Шиппинг" ХХК-тай хамтран далайн тээврийн хамтарсан "Монгол Саммок Ложистикс" ХХК-ийг энэ онд байгуулсан билээ. 
Монгол Улсын Зам, тээврийн яам, БНСУ-ын "Саммок Шиппинг" ХХК болон "Шарын гол" ХК-ны хамт олондоо хамтран ажилласанд талархал илэрхийлье!
2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Их Тэнгэр цогцолборт нээлтээ хийсэн "Бизнесийн дээд хэмжээний уулзалт-2015" хуралдааны үеэр далайн тээврийн "Монгол Саммок Ложистикс" ХХК болон "Шарын гол" ХК хамтран ажиллах туршилтын тээвэр хийх санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж далайн тээврийн хамтарсан компани болох "Монгол Саммок Ложистикс" ХХК болон "Шарын гол" ХК-ны цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ