“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР”-тай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Далайн захиргаа нь "Онцгой байдлын ерөнхий газар"-тай Монгол Улсын гол, мөрөн, нууранд усан замын тээврийн хэрэгслээс хүний амь нас, эрүүл мэнд эрсдэхээс урьдчилан сэргийлэх хяналтын үйл ажиллагааг сайжруулахад хамтран ажиллах, аюул, осол тохиолдсон үед Олон улсын Иргэний нисэхийн байгууллага (ICAO), Олон улсын Далайн байгууллага (IMO)-ын хамтарсан зөвлөмж, гарын авлагад тусгагдсан эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд нэгдсэн нэг төлөвлөгөөтэй оролцох, талууд мэдээллээ харилцан эрх тэгш байдлаар солилцох, мөн төрийн байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгооор санамж бичгийг 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгууллаа.  

Тус санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Онцгой байдлын ерөнхий газрын Соёмбот танхимд болж, тус ажиллагаанд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ЗТЯ-ын харьяа Далайн захиргааны дарга Х.Энхбаатар холбогдох албан тушаалтанууд оролцлоо.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ